Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испани үндсэн хуулийнхаа дагуу Каталонид арга хэмжээ авч магадгүй

Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталони мужийг Испаниас тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодруулж, ирэх даваа гараг гэхэд албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испани үндсэн хуулийнхаа дагуу Каталонид арга хэмжээ авч магадгүй
Испани үндсэн хуулийнхаа дагуу Каталонид арга хэмжээ авч магадгүй. Зураг: МҮОНРТ

Испанийн ерөнхий сайд Мариано Рахой Каталони мужийг Испаниас тусгаар тогтнох шийдвэр гаргасан эсэхээ тодруулж, ирэх даваа гараг гэхэд албан ёсоор мэдэгдэхийг шаардсан байна. Каталони мужийн захирагч Карлес Пуждемонт муж нь 10-р сарын 1-нд явуулсан санал асуулгын үр дүнгээр тусгаар тогтнох эрхээ олж авсан гэдгийг сая мягмар гарагт парламентдаа мэдэгдсэн юм. Гэхдээ тэрээр Мадридтай яриа хэлэлцээ хийхийн тулд тусгаар тогтнолоо зарлах хугацааг хэдэн 7 хоногоор хойшлуулж байгаа тухайгаа тайлбарласан юм.

Харин ерөнхий сайд Рахой тусгаар тогтнолоо зарлахаар шийдсэн эсэхээ 10-р сарын 16-ны дотор нотло гэсэн шаардлага бүхий захидлыг Каталонийн захирагчид илгээсэн байна. Хэрвээ 10-р сарын 16-ны 10 цаг гэхэд Каталони муж тусгаар тогтнохоор шийдвэрлэсэн бол Испанийн засаг захиргаа шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Рахой анхааруулжээ. Шаардлага хэрэгжүүлэх арга хэмжээний дунд Үндсэн хуулийн 155-р заалтын дагуу Каталонийн автономит эрхийг хүчингүй болгож, бүх удирдлагыг Мадридад шилжүүлэх асуудал багтаж байж магадгүй гэж шинжээчид харж байна. Урьд нь Испани улс энэ заалтыг нэг ч удаа хэрэгжүүлж байгаагүй юм байна. Испанийн хамгийн баян муж тусгаар тогтнох санал асуулга явуулсантай холбоотойгоор Испанид улс төрийн хямрал бий болсон. Иймд энэ хямралыг эртхэн цэглэх уриалга испанийн засгийн газарт дотоодоосоо төдийгүй олон улсаас ирэх нь нэмэгдэж, улмаар Каталони мужийн засаг захиргаанд шахалт ирж байна. Каталони мужийн нийслэл Барселона хотод явуулсан санал асуулгаар мужийн иргэдийн тусгаар тогтноход баримтлаж байгаа байр суурь хуваагдмал байгаа нь ажиглагджээ.

Хуваалцах