Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Испаничууд хэсгээсээ гарлаа

Испанийн шигшээ баг зургаан оноотой болсоноор хэсгээсээ гарч хасагдах шатанд тоглох эрхээ авлаа.

Б.
Б.Санчир

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испаничууд хэсгээсээ гарлаа
Испаничууд хэсгээсээ гарлаа. Зураг: МҮОНРТ

Эхний тойрогт хэцүүхэн тоглолтын эцэст Чехийн шигшээ багийг 1:0 харьцаатай буулгаж авсан Испанийн шигшээ баг энэ удаад Туркийн шигшээг төвөггүй буулгаж авлаа. Энэ тоглолтын гол баатаар мэдээж хэрэг хоёр гоол оруулсан Алваро Мората байсан бөгөөд Нолито, Иньеста нарын шилдэг тоглолтыг дурьдахгүй байхын аргагүй.

Тоголтын 34, 48 дахь минутуудад Мората гоол оруулсан бол 37 дахь минутанд Нолито оруулсанаар Испаничууд 3:0 харьцаатай бут ниргэлээ.

Ингэснээр Испанийн шигшээ баг зургаан оноотой болсоноор хэсгээсээ гарч хасагдах шатанд тоглох эрхээ авлаа.

Хуваалцах