Испанид 13 вагон осолджээ
Испанид суудлын галт тэрэг хотын өртөөнөөс холгүйхэн явж байгаад төмөр замаасаа гарсан байна. Энэ талаар бүс нутгийн шүүхийн төлөөлөгч мэдээллээ.
Мэдээллийн алба

Испанид суудлын галт тэрэг хотын өртөөнөөс холгүйхэн явж байгаад төмөр замаасаа гарсан байна. Энэ талаар бүс нутгийн шүүхийн төлөөлөгч мэдээллээ.
Өчигдөр орон нутгийн цагаар 20 цаг 42 минутанд Испаний нийслэл Сантьяго-де-Компостела хотод осол гарч, 13 вагон осолдон, цувааны сүүл бүрэн сүйджээ. Вагонд машинист, үйлчлэгчдээс гадна 218 зорчигч байсан аж. Ослоор 77 хүн нас барж ,143 хүн шархадсан байна.


















