Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн ард иргэд Каталон мужийг салан тусгаарлахыг эсэргүүцэж байна

Ням гарагт Испанийн нийслэл Мадрид хотын иргэд Испани улсын нэгдмэл байдлыг дэмжин жагсаал цуглаан хийсэн байна.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн ард иргэд Каталон мужийг салан тусгаарлахыг эсэргүүцэж байна
Испанийн ард иргэд Каталон мужийг салан тусгаарлахыг эсэргүүцэж байна. Зураг: МҮОНРТ

Ням гарагт Испанийн нийслэл Мадрид хотын иргэд Испани улсын нэгдмэл байдлыг дэмжин жагсаал цуглаан хийсэн байна. Жагсагчид үүгээрээ мөн Каталон мужийн бие даах асуудлаар Испанийн төв Засгийн газар буулт хийхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Жагсаалд 45 мянган хүн оролцсон гэж албаныхан мэдээлсэн байна. Учир нь Испанийн Ерөнхий сайд Педро Санчес Каталоны салан тусгаарлахыг дэмжигчидтэй яриа хэлэлцээ хийхийг чармайж байгаа юм. Испанийн төв Засгийн газар Каталоны нөхцөл байдлыг шийдвэрлэхээр улс төрийн намууд дунд өрнүүлж буй яриа хэлэлцээний талаар илтгэх албаны төлөөлөгчийг томилохоор төлөвлөсөн боловч сөрөг хүчнийхний зүгээс үүнийг нь Испаниас урвасан хэрэг гэж шүүмжлэн буруутгаад байна.

Нөгөө талд 2017 онд болсон салан тусгаарлах санал асуулгад гол үүрэг гүйцэтгэсэн Каталон мужийн өндөр албаны 12 хүнийг шүүх хурал энэ долоо хоногт эхлэхээр байна.

Хуваалцах