Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа

Испанийн эрх баригч Социалист намынхан автономит бүс нутаг АНдалузид болсон парламентын сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан байна. Гэхдээ энэ удаад эрх баригч

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн эрх  баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа
Испанийн эрх баригч нам орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Испанийн эрх баригч Социалист намынхан автономит бүс нутаг АН далузид болсон парламентын сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан байна. Гэхдээ энэ удаад эрх баригч намынхан орон нутгийн парламентын 109 суудлаас 33-ийг нь л авахаар болсонтой холбоотойгоор амжилт муутай оролцлоо гэж дүгнэж байна. Зүүний тус хүчнийхэн энэ бүс нутагт сүүлийн 30 жил ноёрхож ирсэн юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Консерватив Ардын нам 26 суудал авч 2-рт бичигдэхээр болж байна.

Харин барууны төв популист Иргэд намынхан 21 суудал авч 3 рт бичигдээд байна. Харин барууны Вокс намынхан 12 суудал авахаар болсныг Ерөнхий сайд ПедроСанчесийн засгийн газарт өгсөн дүн хэмээн ажиглагчид тодорхойлж байна.

Тодруулбал, Каталонийн тусгаар тогтнолоо зарлагчдын эсрэг хэт зөөлөн бодлого явуулсан хэмээн Вокс намынхан сонгуулийн өмнө шүүмжилж байсантай Андалузийн сонгогчид санал нийлснийг үр дүн нь харуулж байна. Энэ сонгуулийн дүнг Испанийн Ерөнхий сайд Санчесийн засгийн газарт өгч буй эхний үнэлгээ ч гэж тодорхойлж байна.

Хуваалцах