Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн хаан VI Филипп Мексикт айлчилж байна

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пьено Ньето Испанийн хаан VI Филипп, түүний гэргий хатан хаан Летиза нарыг ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн хаан VI Филипп Мексикт айлчилж байна
Испанийн хаан VI Филипп Мексикт айлчилж байна. Зураг: МҮОНРТ

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пьено Ньето Испанийн хаан VI Филипп, түүний гэргий хатан хаан Летиза нарыг ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Мексикт хийж байгаа гурав хоногийн энэхүү айлчлал нь Испанийн хааны гэр бүлийн хос Америк тивд хийж буй анхны айлчлал гэдгээрээ ихээхэн онцлог юм.

Мексикийн Ерөнхийлөгч Мексик, Испанийн харилцаа олон зуун жилийн түүхтэй. Цаашид илүү олон салбарт харилцаа хамтын ажиллагаагаа тэлж, илүү ойр найрсаг харилцааг хөгжүүлнэ гэжээ. Мөн Испанийн хаан Фелипп Америк тивд хийж байгаа анхны айлчлал нь хоёр улсын харилцаанд шинэ түүхийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцолсон байна. Испанийн хаан айлчлалынхаа хүрээнд Испанийн улс төр, бизнесийн хүрээнийхэнтэй уулзалт хийх юм.

Хуваалцах