Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн хилээр нэг өдөрт 600 орчим цагаач, дүрвэгч нэвтэрчээ

Испанийн эргийн хамгаалалтынхан 24 цагийн хугацаанд 600 орчим цагаач, дүрвэгч хууль бусаар хил давсныг илрүүлсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн хилээр нэг өдөрт 600 орчим цагаач, дүрвэгч нэвтэрчээ
Испанийн хилээр нэг өдөрт 600 орчим цагаач, дүрвэгч нэвтэрчээ. Зураг: МҮОНРТ

Испанийн эргийн хамгаалалтынхан 24 цагийн хугацаанд 600 орчим цагаач, дүрвэгч хууль бусаар хил давсныг илрүүлсэн байна. Цагаач, дүрвэгсэд 15 сэлүүрт завь, тийрэлтэт цанаар Мороккогоос далайг гатлан ирсэн бөгөөд тэдний дунд насанд хүрээгүйчүүд болон нярай хүүхэд байжээ.

НҮБ-ын мэдээлснээр энэ жил Испанид 9000 гаруй цагаач, дүрвэгч ирсэн байна. Энэ нь түрүү жилийнхээс 3 дахин их байгаа юм. Гэвч энэ нь зөвхөн далайгаар хил нэвтэрсэн дүрвэгсдийн тоо юм. Түүнчлэн 120 цагаач, дүрвэгч далайд живж амиа алдсан гэсэн тооцоо бий.

Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн газар энэ сарын эхээр Испанид ирж байгаа цагаач дүрвэгсдийн тоо Грекийг давж болзошгүй байгааг мэдээлсэн. Тэдний ихэнх нь нууцаар хил давуулагчдад мөнгө төлөхгүйн тулд хямд, хүүхдийн сэлүүрт завиар Гибралтарын хоолойгоор 12 км газрыг туулан ирдэг байна. Харин Ливи улсаас Италид 100 мянга орчим цагаач дүрвэгч хил нэвтэрсэн ба тэдний 2242 нь замдаа амиа алдсан гэсэн тооцоог Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн газар мэдээлжээ.

Италийн эргийн хамгаалалтынхан зургаадугаар сард нэг өдөрт 5000 орчим дүрвэгч, цагаачийг илрүүлж байсан.

Хуваалцах