Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн шүүх интерполд хандлаа

Испанийн шүүхээс Хятадын удирдагч асан Зян Зе Минь болоод өндөр дээд албаны зарим хүн Төвдөд хүмүүсийг хоморголон хорооход тодорхой хэмжээгээр оролцсон гэж үзэн интерполд хандахаар болжээ. Учир нь Испанийн шүүх тэдэнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, тамлан зовоож, аймаглан устгасан гэх хэрэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн шүүх интерполд хандлаа
Испанийн шүүх интерполд хандлаа. Зураг: МҮОНРТ

Испанийн шүүхээс Хятадын удирдагч асан Зян Зе Минь болоод өндөр дээд албаны зарим хүн Төвдөд хүмүүсийг хоморголон хорооход тодорхой хэмжээгээр оролцсон гэж үзэн интерполд хандахаар болжээ. Учир нь Испанийн шүүх тэдэнд хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, тамлан зовоож, аймаглан устгасан гэх хэрэгт буруутгаж байгаа мэдэгджээ.

Испанийн хуулийн систем Испанийн иргэдийн эсрэг болон хилийн чинадад хүний эрхийг зөрчсөн хэргийг шүүхээр мөрдөн шалгах боломж олгодог байна. Испанийн шүүх тус улсын иргэн болсон төвд иргэдийнхээ гаргасан гомдлыг шүүн хэлэлцсэний эцэст өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын дээгүүр алба хашиж байсан таван хүнийг баривчлахаар шийдвэрлэжээ. Улмаар ийнхүү Интерполд хандаад байгаа юм байна. Харин Хятадын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чунь Ин тус улсын шүүхийн шийдвэрийг эрс буруушааж, албан ёсоор эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдсэн байна. Тодруулбал, Хятад улсын эрх баригчдын байр суурийг үл харгалзан, алдаатай чиглэлд буруу алхам хийж байгаа Испанийн эрх баригчдад гүнээ эгдүүцэж буйгаа илэрхийлжээ.

Түлхүүр үг:испани
Хуваалцах