Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн засгийн газрыг Мариано Рахой тэргүүлнэ

Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын парламентын сонгуулиас хойш Испанид эхэлсэн улс төрийн гүнзгий хямрал өчигдөр дууслаа. Тус улсын Ардын намын тэргүүн Мариано Рахойг парламентын гишүүдийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн засгийн газрыг Мариано Рахой  тэргүүлнэ
Испанийн засгийн газрыг Мариано Рахой тэргүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн 2015 оны 12 дугаар сарын парламентын сонгуулиас хойш Испанид эхэлсэн улс төрийн гүнзгий хямрал өчигдөр дууслаа. Тус улсын Ардын намын тэргүүн Мариано Рахойг парламентын гишүүдийн 2 дахь санал хураалтын дүнд Ерөнхий сайдаар баталлаа. Ийнхүү шинэ Ерөнхий сайд ирэх пүрэв гарагт шинэ засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцуулж, баасан гарагт тангараг өргөхөөр болсон байна.

Өнгөрсөн пүрэв гарагт Конгресст болсон эхний шатны санал хураалтын дүнд Мариано Рахой 350 гишүүний олонхийн саналыг авч чадаагүй байна.

Тодруулбал, Мариано Рахойг 170 гишүүн дэмжиж, 68 гишүүн түдгэлзэж, 111 гишүүн эсэргүүцсэн санал өгсөнөөр 2 дахь шатны санал хураалтыг зохион байгуулахад хүрсэн юм. Гэвч хоёр дахь шатны санал хураалтад Испанийн социалист намынхан санал өгөхөөс түдгэлзсэн бөгөөд ингэснээр дахин сонгууль явуулалгүйгээр өрсөлдөгчдөө засгийн газраа эмхлэн байгуулах боломжийг олгож өгсөн нь тус улсын түүхэнд анхных хэмээн тооцогдож байгаа юм.

Хэрэв социалист намынхан ийм буулт хийгээгүй бол жилд 3 дахь удаагийнх болох ээлжит бус сонгууль зарлахаас өөр аргагүйд хүрэхээр байв.

Хуваалцах