Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Испанийн зул сарын баярт зориулсан сугалааны тохирлыг тааруулав

Испанид зул сарын баярт зориулсан уламжлалт азын сугалааны эзэд өчигдөр тодорлоо. Энэ жилийн сугалааны шагналын сан нь 2.3 тэрбум евро байлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Испанийн зул сарын баярт зориулсан сугалааны тохирлыг тааруулав
Испанийн зул сарын баярт зориулсан сугалааны тохирлыг тааруулав. Зураг: МҮОНРТ

Испанид зул сарын баярт зориулсан уламжлалт азын сугалааны эзэд өчигдөр тодорлоо. Энэ жилийн сугалааны шагналын сан нь 2.3 тэрбум евро байлаа.

Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 70 сая еврогоор их юм байна. Энэ сугалааны түүх бүр 1812 оноос эхтэй гэж үздэг. Дэлхийд шагналын сангийнхаа хэмжээгээр дээгүүрт бичигддэг энэ сугалааны орлогын 70 хувийг сугалааны борлуулалтын орлого эзэлдэг бөгөөд сугалаа бүр 5 дугаартайн дээр өөр өөр серитэй. Испани улс 46 сая хүн амтай. Үүнээс үзэхэд Испаний иргэн бүр 64 еврог судалгаанд зарцуулсан гэсэн тоооцоо ч гарч байгаа юм байна.

Энэ жил хамгийн их аз туршсан хүмүүс нь Сория мужийн оршин суугчид байсан ч тус мужийн иргэн бүр ойролцоогоор 238,5 еврогоор азын сугалаа худалдаж авсан байна. Энэ удаагийн азтануудын тоонд Пинос Пуэнте дэхь коммунист намын салбар 2 дахь том тохирол болор 56 сая долларыг хожсон. Харин хамгийн гол тохирлыг 40-өөд серийн 65513 дугаартай сугалааны эзэд хувааж авахаар болж байна. Энэ жил ийм аз таарсан сугалааны эзэд тус бүрдээ 400 орчим мянган евро хожихоор байгаа юм.

Хуваалцах