Испанийн зураач Пикассогийн “Герника” бүтээлийг дахин амилуулна
Дэлхийн алдарт уран зураачдын нэг Пабло Пикассогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Герника” зургийг Италийн зураач Эрколе Пигнатели дахин амилуулж зурахаар болжээ.
Мэдээллийн алба

Дэлхийн алдарт уран зураачдын нэг Пабло Пикассогийн хамгийн алдартай бүтээлүүдийн нэг болох “Герника” зургийг Италийн зураач Эрколе Пигнатели дахин амилуулж зурахаар болжээ.
Тодруулбал, "Герника" зургийг 12 өдрийн дотор олны өмнө шууд зурж дуусгах юм байна.
"Герника" бол 20-р зууны дайны он жилүүдийн гашуун түүхийг авангард хэлбэрээр харуулсан дэлхийн хамгийн алдартай, нөлөө бүхий уран бүтээлүүдийн нэг юм.
1937 онд Испанийн иргэний дайны үеэр Германы нацистууд Испанийн Герника хотын дээрээс бөмбөг хаяжээ.
Бөмбөгдөлтөд цэрэг, иргэн ялгаагүй хэдэн зуугаараа үрэгдсэний олонх нь хүүхэд, эмэгтэйчүүд байв. Энэ гашуун дурсамжийг буулгасан "Герника" бүтээл дайныг эсэргүүцсэн энх тайвны бэлгэ тэмдгүүдийн нэг болжээ.


















