Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Истамбулд болсон халдлагатай холбоотойгоор гашуудал зарлалаа

Өнгөрөгч амралтын өдөр Туркийн Истамбулд болсон террорист халдлагатай холбоотойгоор тус улсад 1 өдрийн гашуудал зарласан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истамбулд болсон халдлагатай холбоотойгоор гашуудал зарлалаа
Истамбулд болсон халдлагатай холбоотойгоор гашуудал зарлалаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч амралтын өдөр Туркийн Истамбулд болсон террорист халдлагатай холбоотойгоор тус улсад 1 өдрийн гашуудал зарласан байна. Энэ хүрээнд төр захиргааны байруудын дээрх төрийн далбааг хагас буулгаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна. Мөн ерөнхийлөгч Эджип Тайоп Эрдоан өчигдөр Казакстанд хийх байсан 2 өдрийн айлчлалаа цуцалсан болохыг Итар Тасс агентлаг уламжиллаа.

Ийнхүү нийгэмд айдас үүсгэсэн террорист халдлага өнгөрсөн бямба гарагийн орой хөл бөмбөгийн тоглолт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болсон бөгөөд 2 ч удаагийн халдлага гарсан юм. Тэдний нэгийг нь амиа золиослогч этгээд үйлдсэн бол нөгөөг нь авто машинд тэсрэх бөмбөг суурилуулах байдлаар үйлдсэн байна.

Үүнийн улмаас 38 хүн амь үрэгдсэний 30 нь цагдаагийн алба хаагч, 7 нь энгийн иргэн байсныг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Мөн энэ үеэр 155 хүн шархадсан бөгөөд 13 хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчилжээ. Туркийн ерөнхий сайдын орлогч Нуман Куртулмус энэ тухай өчигдөр мэдэгдэхдээ “Курдын Хөдөлмөрчний нам энэ халдлагад оролцсон байж болзошгүй. Гэхдээ үүнийг баттай нотлох баримт олоогүй” гэсэн юм.

Туркийн засгийн газрын хүчнийхэн хөрш Сири, Иракт Курд болон "Исламын улс"-ынхны эсрэг ажиллагаанд нэгдэн оролцож байгаатай холбоотойгоор алан хядагчид ийнхүү Истамбулд террорист халдлага үйлдсэн байж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Хуваалцах