Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Истамбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон байж болзошгүй

Туркийн нийслэл Стамбул болон Анкара хотуудад байдал түгшүүртэй хэвээр байна. Зарим сурвалжын мэдээлснээр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 100 гаруй хүний баривчилжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истамбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон байж болзошгүй
Истамбулын нисэх онгоцны буудалд дэлбэрэлт болсон байж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Туркийн нийслэл Истанбул болон Анкара хотуудад байдал түгшүүртэй хэвээр байна. Зарим сурвалжийн мэдээлснээр төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон 100 гаруй хүний баривчилжээ.

Мөн Туркийн Истанбулын "Ататрук" нисэх онгоцны буудал орчимд дэлбэрэлт болсон байж болзошгүй талаар CNN мэдээлж байна. Гэрчүүдийн мэдээлснээр, нисэх онгоцны буудлын хавьд дэлбэрэлт болж, барилга байшин хүчтэй доргижээ. Тус нисэх онгоцны буудалд газардах байсан Ерөнхийлөгч Эрдоган яасан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Тэрээр Измир хотод амарч байсан хэмээн албаны эх сурвалжууд мэдээллээ. Туркэд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Обама Туркийн бүх улс төрийн хүчинд хандан "Ардчилсан замаар сонгогдсон Засгийн газраа дэмжихийг уриалсан бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Туркийн ард түмнийг тайван байж, хүчирхийллээс зайлсхийхийг уриалаад байна.

Хуваалцах