Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Истанбул–Катманду чиглэлийн онгоц газардсаны дараа буух ангид нь гал гарчээ

Истанбулаас Катманду чиглэлд ниссэн Туркиш Эйрлайнс компанийн Эйрбас А330 онгоц 2026 оны тавдугаар сарын 11-ний даваа гарагийн өглөө Балбын Трибхуван олон улсын нисэх буудалд газардсаны дараа зогсоол руу чиглэн явж байх үед буух ангийн хэсгээс утаа, гал гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истанбул–Катманду чиглэлийн онгоц газардсаны дараа буух ангид нь гал гарчээ
Истанбул–Катманду чиглэлийн онгоц газардсаны дараа буух ангид нь гал гарчээ. Зураг: МҮОНРТ

Истанбулаас Катманду чиглэлд ниссэн Туркиш Эйрлайнс компанийн Эйрбас А330 онгоц 2026 оны тавдугаар сарын 11-ний даваа гарагийн өглөө Балбын Трибхуван олон улсын нисэх буудалд газардсаны дараа зогсоол руу чиглэн явж байх үед буух ангийн хэсэгт гал гарчээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, онгоцонд 277 зорчигч, 11 багийн гишүүн явсан бөгөөд нийт 288 хүнийг яаралтай гарцаар аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна. Балбын Иргэний нисэхийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, гал баруун хойд дугуйн хэсгээс гарсан бөгөөд ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй аж.

Ассошиэйтед Пресс агентлаг мөн онгоцны баруун талын буух ангийн хэсгээс гал гарсан гэж мэдээлжээ. Аврах, гал унтраах алба шуурхай ажиллаж галыг унтраасан бөгөөд нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон байна. Трибхуван олон улсын нисэх буудал нэг зурвастай тул ослын улмаас зарим нислэг саатаж, чиглэлээ өөрчилжээ.

Туркиш Эйрлайнс компани урьдчилсан байдлаар утаа нь гидравлик хоолойн техникийн гэмтэлтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Тус компани онгоцонд техникийн үзлэг шалгалт эхлүүлж, зорчигчдыг буцаах нэмэлт нислэг зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах