Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Истанбул хотод Ерөнхий консул томилогдлоо

Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирт консулын экзекватур гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт БНТурк Улсын Гадаад харилцааны яаманд боллоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истанбул хотод Ерөнхий консул томилогдлоо
Истанбул хотод Ерөнхий консул томилогдлоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий консул Э.Мөнх-Очирт консулын экзекватур гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт БНТурк Улсын Гадаад харилцааны яаманд боллоо.

Уг ёслол, уулзалтад Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцож, ирэх тавдугаар сард болох Туркийн Гадаад хэргийн сайд А.Давутолугийн Монголд хийх айлчлал, Улаанбаатарт болох Монгол, Туркийн ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй зохион байгуулах талаар ярилцаж, санал солилцсон байна.

2014 оны дөрөвдүгээр сарын 11-нээс Монгол, Туркийн иргэд 180 хоногийн дотор 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих болсон нь найрсаг харилцаатай хоёр ард түмний хооронд шууд хэлхээ холбоог бэхжүүлэх, худалдаа, бизнес, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэв.

Эдүгээ Турк улсад Монголын 2200 гаруй иргэн байгаагаас 1500 орчим нь Истанбул хотод оршин сууж байна. Истанбул хотод манай улсын Ерөнхий консулын газар байгуулагдахаас өмнө Монгол Улсын Өргөмжит консул, Туркийн иргэн, ноён Фахреттин Арман Монголын иргэдийн эрх ашгийг хамгаалан идэвх зүтгэлтэй ажиллаж байсан ажээ.

Хуваалцах