Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Истанбул хотод манай улсын иргэн амиа хорложээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод долоодугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г Цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжлөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истанбул хотод манай улсын иргэн амиа хорложээ
Истанбул хотод манай улсын иргэн амиа хорложээ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод долоодугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагийн орчимд Монгол Улсын иргэн Г Цагдаагийн газрын түр саатуулах байранд хөнжлөөр өөрийгөө боомилон амиа хорлосон хэрэг гарлаа.
Талийгаач нь энэ хотод “mgltown” нэртэй байгууллага хууль бусаар ажиллуулж монгол иргэдэд онгоцны билет хямд зарах, мөнгө гуйвуулах, карго явуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх нэрээр их хэмжээний мөнгө залилсан байна. Иргэдийн гомдлын дагуу Истанбул хотын “Куштэпэ” цагдаагийн хэлтэс түүнийг саатуулан эмнэлгийн үзлэгээр оруулж саатуулах байранд хорьж байсан бөгөөд хохирогчид цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үед буюу өглөөний 10:00 цагийн орчимд ЕКГ-ын Дэд консул Б.Элбэрэлт цагдаагийн хэлтэст очиж уулзах хүсэлт тавихад жижүүрийн цагдаа түүнийг авчрах гэж очихдоо өөрийгөө боомилсон байгааг харжээ. Хэргийн газарт түргэн тусламж ирсэн боловч амьсгал хураасан байж. Талийгаачийн биед ямар нэгэн бичиг баримт байгаагүй гэнэ.
Албан бус эх сурвалжуудын мэдээллээр түүний жинхэнэ нэр нь Төөмөө овогтой Дамдиндорж гэх бөгөөд Монгол Улсад мөн залилангийн хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа байж болзошгүй байна. Түүний эхнэртэй утсаар холбогдсон боловч өөрийн болон нөхрийнхөө жинхэнэ нэрийг хэлэхээс татгалзаж байна.
Одоогоор талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулан шүүх эмнэлэгт хадгалж байна. Талийгаачийн талаарх мэдээллийг Улсын Мөрдөн Байцаах Газар, Эрүүгийн цагдаагийн газраас тодруулж зураг бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа, хурууны хээний дардас зэргийг авч явуулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг Монгол руу авах эсэхийг тодруулж өгөхийг хүсэв. Манай яам холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна гэж Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.

Хуваалцах