Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Истанбул хотын захиргаатай хамтарч ажиллана

БНТУ-ын Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш өнөөдөр Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истанбул хотын захиргаатай хамтарч ажиллана
Истанбул хотын захиргаатай хамтарч ажиллана. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш өнөөдөр Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Истанбул хотын захирагч ноён Кадир Топбаш, эртний түүхэн холбоотой Монголчууд тэр дундаа Турк Улсад Их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн төгсөгчид нь хоёр орны найрамдалт харилцааг улам хөгжүүлэхэд гүүр болж байгааг тэмдэглээд нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн, Истанбул хотын захиргаа, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Монгол Улсын хэмжээнд Турктэй холбоотой уралдаан тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж эхний таван байрт орсон ялагчдыг БНТУ-д аялах эрхээр шагнахаар болов.

Мөн Туркийн уран зохиолын алдартай бүтээлүүдээс сонгон авч Монгол хэлнээ хөрвүүлэн олны хүртээл болгох, нийгэмлэгийн зүгээс улирал тутам гаргах сэтгүүлийг ивээн тэтгэх ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Хуваалцах