Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 242 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 242 иргэн эх орондоо ирлээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 242 иргэн эх орондоо ирлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 04 дүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн. Энэ дагуу 04 сарын 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах