Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Итали, Испани улсууд хөл хориогоо сулруулж эхэллээ

Европ тивд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн хоёр орон болох Испани, Италид тахлын дэгдэлтийн оргил үе шувтарч байна. иймд Испани Италийн эрх баригчид хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулах арга хэмжээг авч байна. Тахлаас улбаатай нас баралтын түвшингөөр

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итали, Испани улсууд хөл хориогоо сулруулж эхэллээ
Итали, Испани улсууд хөл хориогоо сулруулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Европ тивд цар тахалд хамгийн их нэрвэгдсэн хоёр орон болох Испани, Италид тахлын дэгдэлтийн оргил үе шувтарч байна. Иймд Испани Италийн эрх баригчид хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулах арга хэмжээг авч байна. Тахлаас улбаатай нас баралтын түвшингөөр Америкийн дараа хоёрт жагсаж байгаа Итали улс хоёр сар гаруйн хугацаанд хатуу хөл хорио тогтоосны эцэст өчигдрөөс эхлээд хөл хориог сулруулж, иргэдээ дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрч, барилгын ажил, үйлдвэрлэл үйлчилгээг сэргээж, 4 сая гаруй хүн ажилдаа эргэн орж байна.

Испанид дэлгүүр худалдааны байгууллагууд амны хаалт заавал зүүх журам мөрдөн үйл ажиллагаагаа эхлүүлж, бизнес үйлдвэрлэлийг шат дараатайгаар сэргээж эхэлжээ.

Хуваалцах