Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Итали “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн "Их 7"-гийн анхны улс боллоо

БНХАУ-ын дарга Ши Жиньпины Италид хийсэн айлчлалын үеэр тус улс Хятадтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн "Их 7"-гийн анхны улс боллоо.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итали “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн "Их 7"-гийн анхны улс боллоо
Итали “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн "Их 7"-гийн анхны улс боллоо. Зураг: МҮОНРТ

БНХАУ-ын дарга Ши Жиньпины Италид хийсэн айлчлалын үеэр тус улс Хятадтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн "Их 7"-гийн анхны улс боллоо.

Энэ хүрээнд байгуулсан гол гэрээнд хоёр улс Италийн боомтуудаас гадна замын болон бусад бүтээн байгуулалтын төслүүдэд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт, худалдааг сайжруулах зэргийг тусгасан байна. Мөн Женова хотын хойд захын боомтыг сэргээх ажилд БНХАУ-ын нэг компани оролцохыг зөвшөөрсөн гэрээ байгуулжээ.

Бямба гарагт байгуулсан эдгээр гэрээнүүд 20 тэрбум евро буюу 22.6 тэрбум долларт хүрч өсөх өртөг бүхий гэрээ болохыг Италийн шадар сайд Луиди Ди Майогийн хэлж байна.

Хятадын талаас “Нэг бүс нэг зам” санаачилгаа Итали улсын дэмжлэгээр урагшлуулахыг хүсч байгаа бол хямарсан эдийн засгаа сэргээхэд нь сая байгуулсан гэрээнүүд ашиг тусаа өгнө гэж Италийн эрх баригчид найдаж байна хэмээн хэвлэлүүд бичжээ.

Хятадын дарга Ши Жиньпин энэ сарын 21-26 хүртэл Итали, Монако, Франц улсад айлчилж буй юм.

Хуваалцах