Итали Санта Клаусууд өвчтэй хүүхдүүдийг баярлуулжээ
Өчигдөр Италийн нийслэл Ром хотоор олон зуун Санта Клаус унадаг дугуйгаар аялж, буяны үйл ажиллагаанд оролцжээ. Цагаан сахал, улаан өнгийн өмсгөлтэй Санта Клаусууд,
Мэдээллийн алба

Өчигдөр Италийн нийслэл Ром хотоор олон зуун Санта Клаус буяны үйл ажиллагаанд оролцжээ. Цагаан сахал, улаан өнгийн өмсгөлтэй Санта Клаусууд унадаг дугуйгаар аялж цуглуулсан зул сарын баярын хандив, бэлэг зэргийг цусны хорт хавдар өвчтэй хүүхдүүдэд өгч, баярлуулжээ.
Энэхүү буяны үйл ажиллагааг зохион байгуулагч нь дөрвөн жилийн өмнө Санта Клаусын дүрээр өвчтэй хүүхдүүдийг баярлуулахаар шийдсэнээс хойш Петер Пэн Хаус хэмээх байгууллагын эмчилгээ, асаргаанд байдаг цусны хорт хавдар өвчтэй хүүхдүүдэд жил бүр бэлэг цуглуулж, түүнийгээ Санта Клаусын дүрээр өгч баярлуулдаг болсон байна.
Петер Пэн Хаус хэмээх байгууллагад эмчлэгддэг өвчтэй хүүхдүүдийн хувьд Зул сарын баярын бэлгийг Санта Клаусаас авахдаа хамгийн их баярладаг, хүсэл мөрөөдлийнх нь нэг хэсэг нь байдаг гэж зохион байгуулагчид нь ярьжээ.


















