Итали улс хил дээрхи хяналтаа сэргээнэ
Итали улс 20 хоногийн хугацаатайгаар өөрийн улсын хил дээрх хяналтаа өнөөдрөөс сэргээжээ. Энэ нь Сицилид ирэх 26, 27-ны өдрүүдэд болох гэж байгаа "Их-7"-гийн дээд хэмжээний уулзалтын
Мэдээллийн алба

Итали улс 20 хоногийн хугацаатайгаар өөрийн улсын хил дээрх хяналтаа өнөөдрөөс сэргээжээ. Энэ нь Сицилид ирэх 26, 27-ны өдрүүдэд болох гэж байгаа "Их-7"-гийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ аж.
Энэ дагуу өнөөдрөөс энэ сарын 30-ныг дуустал Италийн хил дээр паспортын болон бусад шалгалтууд хийхээр болж байна. Мөн маргаашаас Италийн Бари хотод эхлэх "Их-7"-гийн сангийн сайд, төв банкны ерөнхийлөгчдийн уулзалт болох гэж байгаатай ч энэ бүхэн холбоотой юм байна.


















