Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Итали улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ЦЕГ-т айлчиллаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Итали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан Хамгаалахын атташе, бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итали улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ЦЕГ-т айлчиллаа
Итали улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе ЦЕГ-т айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Итали Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан Хамгаалахын атташе, бригадын генерал Фабиано Зинзонег хүлээн авч уулзлаа.



Уулзалтын үеэр Монголын цагдаагийн байгууллагын алба хаагчдын олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхийг сайжруулах чиглэлээр Итали улсын Карабинери болон Итали улс дахь Энхийг сахиулах ажиллагааны цагдаагийн алба хаагчдыг мэргэшүүлэх төв (COESPU)-тэй хамтран ажиллах талаар санал солилцлоо.



Мөн Итали Улсын Карабинери болон Монгол Улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа хоёр талаас харилцан илэрхийлэв.

Хуваалцах