Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италид есөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авчээ

Италид есөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авсан тухай Италийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италид есөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авчээ
Италид есөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авчээ. Зураг: МҮОНРТ

Италид есөн мянга орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусний халдвар авсан тухай Италийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээллээ. Даваа гарагт "Италид найман мянга 960 орчим эмч, энмнэлгийн ажилтан халдвартай байна" гэж мэдээлсэн байна. Мөн албаны мэдээгээр 60 гаруй эмч шинэ коронавируст халдвараар нас баржээ.

Тиймээс Италийн эмч нарын холбооноос Засгийн газартаа хандан, бүх эмч мэргэжилтнээ амны хаалт, хамгаалах хэрэгслээр хангаж, тогтмол хугацаанд шинжилгээ хийж байхыг шаардсан байна. Мөн вирусний тархалтыг тогтоохын тулд өвчтөний тоо цөөн байгаа газруудад шинжилж оношлох ажлыг эрчимтэй явуулах, халдвар авсан хүмүүсийг тусгаарлах, ингэхдээ шинжилгээ хийх боломжгүй бол, шинж тэмдэг илэрсэн бүх хүнийг тусгаарлах хэрэгтэй гэж анхааруулсан байна.

Хуваалцах