Италид лабораторийн аргаар гаргаж авсан махыг хоригложээ
Италийн парламент лабораторид зохиомлоор гаргаж авсан мах махан бүтээгдэхүүнийг хориглох шинэ хуулийн төслийг олонхын саналаар дэмжлээ. Ингэснээр Итали улс зохиомол хүнсний нийгэм, эдийн засагт үзүүлэх эрсдэлийг бууруулж чадсан дэлхийн анхны улс болж байна гэж Ита
Мэдээллийн алба

Италийн парламент лабораторид зохиомлоор гаргаж авсан мах махан бүтээгдэхүүнийг хориглох шинэ хуулийн төслийг олонхын саналаар дэмжлээ. Ингэснээр Итали улс зохиомол хүнсний нийгэм, эдийн засагт үзүүлэх эрсдэлийг бууруулж чадсан дэлхийн анхны улс болж байна гэж Италийн хөдөө аж ахуйн сайд дүгнэсэн байна. Итали улсын тавьж байгаа шинэ хоригийн дагуу амьтны эсийг ашиглан лабораторид мах зохиомлоор үүсгэхийг хориглож байгаа.
Мөн ургамлаас гаргаж авсан мах орлогч хүнсийг “махан бүтээгдэхүүн” гэж шошголохыг хориглож байгаа юм байна. Хэрвээ хуулийг зөрчвөл 60 мянга хүртэлх еврогоор торгох аж. Одоогоор лабораторид зохиомлоор гаргаж авсан махыг хүн амын хүнсэнд нийлүүлж болно гэж дэлхий дээр хоёр л улс зөвшөөрсөн байгаа нь АНУ болон Сингапур улс юм.


















