Италид нийтийн тээврээр зорчиход мөрдөх түр журам гаргажээ
Өмнөх журамд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалттай байх ёстой гэж заасан бол өдгөө амны хаалт нь ариутгасан буюу мэс заслынх байх ёстой гэж зааж байна.
Мэдээллийн алба

Италид нийтийн тээврээр зорчиход мөрдөх түр журам гаргажээ. Өмнөх журамд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалттай байх ёстой гэж заасан бол өдгөө амны хаалт нь ариутгасан буюу мэс заслынх байх ёстой гэж зааж байна. Зорчигчдын зарим нь даавуун амны хаалт хэрэглэдэг. Гэтэл энэ нь үр дүнгээ амархан алддаг гэж Дэд бүтэц, тээврийн сайд Паола Де Микели мэдэгджээ. Үүнээс гадна ирэх өвөл ч автобус, галт тэрэгний цонхыг нээлттэй байлгахыг журамд тусгажээ.
Үүний зэрэгцээ Италийн эм зүйн компани, Саннио их сургуулийн судлаачид хамтран коронавирусний шинэ хурдавчилсан тест зохион бүтээсэн байна. Энэ тестээр шинжилгээ авахад ердөө 3 минут л хангалттай аж. Шинэ тест ЭМЯ-наасаа шаардлагатай бүхий л зөвшөөрлийг авчээ.


















