Италийн баг “Их дуулга”-ыг тэргүүллээ
Багийн дүнгээр хоёр алт, хоёр мөнгөн медальтай Италийн баг тэргүүлж, хоёр алттай Япон, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Канадын баг удаалжээ.
Мэдээллийн алба

Туркийн Анталья хотод энэ сарын 1-3-ны хооронд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн явагдаж, өндөрлөлөө. Сүүлийн өдөр Антальягийн дэвжээнд эрэгтэй 90, 100 кг, +100, эмэгтэй 78, +78 кг-ийн тамирчид өрсөлдсөн юм.
Багийн дүнгээр хоёр алт, хоёр мөнгөн медальтай Италийн баг тэргүүлж, хоёр алттай Япон, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Канадын баг удаалжээ.
Өнгөрсөн оны намар коронавирус туссанаасаа хойш сэргэлт огт авахгүй, амжилтгүй барилдаж байсан +100 кг-ийн чансааг тэргүүлэгч Лукас Крпалек хүрэл медаль хүртэв.
Эрэгтэй -90кг
НИМАН Маркус (Швед)
ТОТ Кристиан (Унгар)
КЛАММЕРТ Давид (Чех)
КОЧМАН Ли (Израиль)
Эрэгтэй -100кг
КОТСОЕВ Зелим (Азербайжан)
ВОЛЬФ Аарон (Япон)
АДАМЯН Арман (ОХУ)
МИНАСКИН Григорий (Эстони)
Эрэгтэй +100кг
БАШАЕВ Тамерлан (ОХУ)
ХАРАСАВА Хисаюши (Япон)
ХЕГИЙ Стефан (Австри)
КРПАЛЕК Лукас (Чех)
Эмэгтэй -78кг
ХАМАДА Шори (Япон)
ПАКУТ Бита (Польш)
ЧАЛА Ванесса (Эквадор)
ШМЕЛЕВА Антонина (ОХУ)
Эмэгтэй +78кг
ХЕРШКО Раз (Израиль)
КСУ Шиян (Хятад)
ЧЕЙХ РУХУ Нихель (Тунис)
МБАЛЛА АТАНГАНА Хортенсе Ванесса (Камерун)


















