Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн барууны төв хүчнүүдийн эвсэл ялалт байгуулжээ

Италид болсон парламентийн сонгуулийн урьдчилсан дүнгээр барууны төв хүчнүүдийн эвсэл болох "Урагшаа Итали" ялалт байгуулаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн барууны төв хүчнүүдийн эвсэл ялалт байгуулжээ
Италийн барууны төв хүчнүүдийн эвсэл ялалт байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Италид болсон парламентийн сонгуулийн урьдчилсан дүнгээр барууны төв хүчнүүдийн эвсэл болох "Урагшаа Итали" ялалт байгуулаад байна. Тус эвслийнхэн парламентийн хоёр танхимын сонгуульд 37 хувийн санал авсан урьдчилсан дүн гарч буй юм байна.

Төв барууны хүчнүүдийн эвсэл дөрвөн намаас бүрдсэн юм. Үүнд Италийн Ерөнхий сайд асан Берлусконигийн "Урагшаа Итали" нам, Маттео Сальвинигийн тэргүүлдэг "Лиг" хөдөлгөөн, Жоржи Мелони тэргүүтэй "Италийн ахан дүүс" нам багтаж байгаа юм.

Харин "Таван од" хөдөлгөөнийхөн 30 хувийн саналтайгаар хоёрдугаарт бичигдэж байна. Одоогоор Засгийн эрхийг тэргүүлж байгаа Ардчилсан намынхан болон зүүний төв хүчнийхэн гуравдугаарт бичигдэхээр дүн гарч байна.

Италийн парламентийн доод танхим 660 суудалтай. Баттай эрх баригч, эвсэл байгуулахад улс төрийн хүчнийхэнд 316 суудал авахад л хангалттай юм. Харин энэ хэмжээний саналыг дангаар авсан улс төрийн хүчин гараагүй байна.

Хуваалцах