Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн Ерөнхий сайд Кубад айлчиллаа

Италийн Ерөнхий сайд Маттео Рензи өчигдөр Куба дахь айлчлалаа дуусгаснаар түүний Латин Америкийн орнуудаар хийсэн айлчлал өндөрлөж байна. Рензи Кубад айлчилсан Италийн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн Ерөнхий сайд Кубад айлчиллаа
Италийн Ерөнхий сайд Кубад айлчиллаа. Зураг: МҮОНРТ

Италийн Ерөнхий сайд Маттео Рензи өчигдөр Куба дахь айлчлалаа дуусгаснаар түүний Латин Америкийн орнуудаар хийсэн айлчлал өндөрлөж байна. Рензи Кубад айлчилсан Италийн анхны Ерөнхий сайд болж байгаа юм.

Маттео Рензигийн айлчлалын бүрэлдэхүүнд Италийн 90 орчим компанийн захирал, хөрөнгө оруулагчид багтсан байна. Айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес уулзалтын үеэр Италийн барилга, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниуд Кубыг дэд бүтэц хөгжүүлэх технологи, мэдлэг туршлага, машин механизмаар хангаж, тус улсад хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, импортыг бууруулахад тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. Куба жил бүр хүнсний бүтээгдэхүүний импортод 2 тэрбум орчим америк доллар зарцуулдаг байна.

Түүнчлэн Итали аялал жуулчлал, хүнс, барилга бүтээн байгуулалт, хог хаягдлыг дахин боловсруулах болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Кубатай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна. Куба нь газрын тосны импортоос хараат байдлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээ 2030 он гэхэд 4.3 хувиас 24 хувь болгон өсгөх зорилт тавиад байгаа юм. Маттео Рензи мөн айлчлалынхаа үеэр Кубын Ерөнхийлөгч Рауль Кастротой уулзаж, яриа хэлэлцээ хийсэн байна. Итали улс өнөөгийн байдлаар Кубын худалдааны 8 дахь том түнш, түүнчлэн Кубыг зорьж ирэх Итали жуулчдын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм.

Хуваалцах