Италийн ерөнхий сайдад Карло Коттареллигийн нэр дэвшүүллээ
Италийн ерөнхийлөгч Сержо Маттарелла ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид, Европын холбоог дэмжигч Карло Коттареллигийн нэрийг дэвшүүлжээ. Тэрээр олон улсын валютын санд ажиллаж байсан Карло
Мэдээллийн алба

Италийн ерөнхийлөгч Сержо Маттарелла ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчид, Европын холбоог дэмжигч Карло Коттареллигийн нэрийг дэвшүүлжээ. Тэрээр олон улсын валютын санд ажиллаж байсан Карло Коттареллиг хүлээж авч уулзсаныхаа ийнхүү мэдэгдэл гаргасан байна. Гэхдээ түүнийг засгийн газар дэмжих эсэх нь бас эргэлзээтэй байна. Түүнийг ирээдүйн Засгийн газрын тэргүүн хэмээн нэрлэж байгаа хэдий ч Итали улсад 3-р сарын 4-нд болсон парламентын сонгуулиар нэг ч нам эвсэл олонх болж чадаагүй Карлог ерөнхий сайдад дэмжих эсэх нь эргэлзээтэй байна.
Карлогийн нэрийг дэвшүүлэхээс өмнө Тус улсын парламентын сонгуульд олонхийн суудал авсан "Таван од" хөдөлгөөн болон "Лига" намынхан хамтран Ерөнхий сайдад Жузеппе Контегийн нэрийг дэвшүүлсэн. Конте Ерөнхийлөгчөөс Засгийн газар эмхлэн байгуулах мандат авсан хэдий ч сайд нарын танхимын бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаарх санал зөрөлдөөнөөс болж Засгийн газрыг тэргүүлэхээсээ татгалзсан байна. Татгалзах болсон гол шалтгаан нь ерөнхийлөгч ерөнхий сайдын санал болгосон эдийн засгийн сайдад нэр дэвшигчийг нь дэмжээгүй явдал юм байна.
Конте танхимынхаа Эдийн засгийн сайдад өдгөө 82 настай эдийн засагч Европын Холбооны үзэл бодлыг эсэргүүцэгчдийн нэг ПаолоСавоныгийн нэрийг дэвшүүлсэн байсан. Гэвч Ерөнхийлөгч Сержио Маттарелло түүнийг Эдийн засгийн сайдад нэр дэвшүүлэхийг хүлээн авахаас татгалзсаны дараагаар Конте сайд нарын танхимыг тэргүүлэхээс татгалзаж байгаагаа илэрхийлсэн юм. Италийн хуулинд зааснаар: ерөнхийлөгч сайд нарын танхимын гишүүнд нэр дэвшигчийг дэмжихгүй байх хориг тавих эрхтэй юм байна.
Гэвч ерөнхийлөгчийн энэ шийдвэр эвсэлд багтсан 2 намын удирдагчдын дургүйг хүргэсэн бололтой гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа бол Ерөнхийлөгч Маттарелло Үндсэн хуулийг хамгаалагч баталгаа нь болдгийн хувиар Италийн ирээдүйн хувь заяаг аюулд оруулж үүсгэн байгуулалцсан Европын Холбооны эгнээнээс Италийг гаргахад хүргэхгүйн тулд түүнийг дэмжихгүй гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Ажиглагчид Италид болж байгааг улс төрийн хямрал нүүрлэсэнтэй холбогдуулан одоо ерөнхийлөгчийн хувьд улс оронд бий болсон улс төрийн хямралыг даван туулах цорын ганц арга нь бүх нийтийн ээлжит бус сонгууль зарлах явдал юм гэж харж байна.


















