Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо

Италийн нутгийн төв хэсгээр орон нутгийн цагаар шөнийн 03.35 цагийн үед 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн барилга нурж, 38 хүн нас барж, 150 хүн ор сураггүй алга болжээ. Газар хөдлөлтийн төв нь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо
Италийн нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Италийн нутгийн төв хэсгээр орон нутгийн цагаар шөнийн 03.35 цагийн үед 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон тооны орон сууцны барилга нурж, 38 хүн нас барж, 150 хүн ор сураггүй алга болжээ. Газар хөдлөлтийн төв нь Италийн нийслэл Ром хотоос зүүн хойд зүгт 100 км зайтай Аккумоли мужид байжээ.

Орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар газар хөдлөлт шөнө дунд болсон бөгөөд гамшгийн уршгаар нурсан барилгуудын нуранга дороос хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагааг сайн дурынхан болон аврах албадын хамтын хүчээр явуулж байгаа мэдээ байна. Газар хөдлөлтийн чичиргээ Ром хотод ч мэдрэгджээ.

Бид газар хөдлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.

Хуваалцах