Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн цагдаа нар кибер тагнуулын төвийг илрүүлжээ

Италийн Ром хотын цагдаагийнхан тус улсын нэртэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд болоод бизнес эрхлэгчдийн мэдээллийг олон жилийн туршид цуглуулж байсан кибер тагнуулын төвийг илрүүлж устгасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн цагдаа нар кибер тагнуулын төвийг илрүүлжээ
Италийн цагдаа нар кибер тагнуулын төвийг илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Италийн Ром хотын цагдаагийнхан тус улсын нэртэй улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд болоод бизнес эрхлэгчдийн мэдээллийг олон жилийн туршид цуглуулж байсан кибер тагнуулын төвийг илрүүлж устгасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд Лондонд оршин суух эрхтэй цөмийн инженерийг эгчийнх нь хамтаар баривчилжээ.

45 настай Жулио, 49 настай Франческо Мария Оккьонеро нар нь дээдсийн хүрээлэлд санхүүгийн чиглэлээр нэртэй этгээдүүд юм байна. Тэднийг төрийн нууц мэдээллийг хууль бусаар олж авсан, компьютерын системд хууль бусаар нэвтэрсэн, нууц мэдээллийг хулгайлсан зэрэг хэрэгт буруутгаж байгаа бөгөөд энэ хэргийг Италийн кибер гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний албаны мөрдөгчид шалгаж байгаа гэнэ. Эгч дүүс "Айпирамид" нэртэй программыг компьютерын сүлжээнд нэвтрүүлж, түүгээрээ дамжуулан Италийн засгийн газар болон дэлхийн санхүүгийн ертөнцөд нэртэй хүмүүсийн нууц мэдээллийг авдаг байсан аж.

Тэдэнд улс төр, бизнес гэдэг Ерөнхий нэрийн дотор 122 төрөл болгосон 18327 хүний мэдээллийн бүрэн сан байсан нь илэрчээ.

Хуваалцах