Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Италийн удирдаач Стефано Салватори Монголд дахин ирнэ

Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори энэ сарын 7-нд Монголд ирнэ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн удирдаач Стефано Салватори Монголд дахин ирнэ
Италийн удирдаач Стефано Салватори Монголд дахин ирнэ. Зураг: МҮОНРТ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын 2020 оны эхний тоглолт Ж.Пуччинийн “Богема” дуурийг Италийн “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори удирдан тоглуулахаар болжээ.

УДБЭТ-ын хамт олон энэ оны анхны тоглолтоо алдарт Ж.Пуччинийн шилдэг бүтээл “Богема” дууриар эхлүүлэх гэж байна. Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори ийн Монголд дөрөв дэх удаагаа ирж, тус дуурийг удирдан тоглуулах юм. Тэрбээр гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Э.Амартүвшингийн урилгаар 2016 онд анхлан ирж, бие даасан тоглолтынх нь симфони найрал хөгжмийг удирдаж байсан. Дараа нь ДБЭТ-ын урилгаар А.Аданы “Жизель” балетыг шинэчлэн найруулсан байдлаар удирдан тоглуулсан бол 2018 онд УДБЭТ-ын гоцлол дуучин сопрано Б.Энхнарангийн уран бүтээлийн бие даасан “Сопрано” тоглолтын удирдан тоглуулж байсан юм.

Сонирхуулахад, Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори энэ сарын 7-нд Монголд ирнэ.

Хуваалцах