Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болголоо

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болгосон байна. Тус улсад шинэ коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болголоо
Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болголоо. Зураг: МҮОНРТ

Италийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг үүрэг болгосон байна. Тус улсад шинэ коронавирусний халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргаад байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад Ковид-19-ийн халдварын 4458 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Түүнчлэн хоногт 22 хүн энэ вирусийн халдварын уршгаар нас барсан байна. Нийт халдварын тохиолдол 338 мянгыг даваад байгаа бол нас баралт 36 мянга 83-т хүрсэн байна. Хүн амын дунд халдвар ихээр тарж байгаа учир Итали даяар тэр дундаа гадаа гудамжинд явсан ч амны хаалт зүүхийг үүрэг болгожээ. Гэхдээ 6-аас доош настангуудад, архаг хууч өвчтэй хүмүүс, спортоор хичээллэж байгаа хүмүүс амны хаалт зүүхгүй байж болох юм байна.

Хэрэв амны хаалт зүүгээгүй бол 400-1000 еврогийн торгууль оноох юм байна. Италийн эрх баригчид халдвар ийнхүү их тархаж байгаа ч аль болох аж үйлдвэрийн газрууд, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг хаахгүйг хичээж байгаа юм байна. Гэхдээ халдварын нөхцөл байдлаас шалтгаалан улаан бүс тогтоон хэсэгчилсэн арга хэмжээг авахаар төлөвлөж байна.

Хуваалцах