Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Итгэлт хамбад мөргөхөөр явсан иргэд осолджээ

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км –ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдон нийт есөн хүн гэмтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэлт хамбад мөргөхөөр явсан иргэд осолджээ
Итгэлт хамбад мөргөхөөр явсан иргэд осолджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотоос 1000 км –ийн зайд , Кабанск раойны Сэлэнгэ тосгоноос нэг км-ийн орчимд “HYANDAI COUNTY” маркийн 9641 УНТ маркийн автобус осолдон нийт есөн хүн гэмтжээ. Уг автобус нь Улаанбаатар хотын “Улаан тойром сайхан” компанийн жолооч гэх Т-ийн хувийн эзэмшлийн автобус байсан аж.

Тэрбээр Дархан-Уул аймгийн 4-р сургуулийн 18 багшийг Итгэл хамба, Байгаль далайд аялуулахаар авч явж байхдаа ийн осолдсон байна. Осол автобусны жолоодлого удирдлагагүй болж замын хажуу руу онхолдсоноос болсон бөгөөд гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрынхан газар дээр нь очиж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлжээ. Харин үлдсэн хүмүүсийг Хүн эмнэлгийн коллежийн дотуур байранд үнэ төлбөргүй байрлуулж, Дархан-Уул аймгийн Тамгын газрын дарга н.Чүлтэмбатад хэл дуулгажээ. Үүний дагуу өчигдөр дээрх иргэдийг эх оронд нь буцаах арга хэмжээ авсан байна.


Албаныхны хэлснээр осолдсон автобус ээлжийн жолоочгүй, техникийн бүрэн байдал хангаагүй, жолооч өөрийнхөө хувийн автобусаар компанийн нэр дээр зөвшөөрөл авсан байжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь хил дээр даатгал хийж буй “Мөнхдаатгал” компанийн даатгалыг ОХУ-ын Буриад улсын Засгийн газраас албан бус гэсэн албан тоотыг Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газарт хүргүүлжээ.

Хуваалцах