Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Итгэмжлэгдсэн шинжээчдийн сургалт болж байна

Нийт шинжээчдийг хамруулсан тус сургалтаар шинээр гарсан тушаал, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг өгч, нэгдсэн ойлголттой болоход чиглэх аж.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэмжлэгдсэн шинжээчдийн сургалт болж байна
Итгэмжлэгдсэн шинжээчдийн сургалт болж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчдийн сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалт нь магадлан итгэмжлэлийн шинжээчид бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа цугларсан онцлогтой сургалт болж байгаа аж. Нийт шинжээчдийг хамруулсан тус сургалтаар шинээр гарсан тушаал, шийдвэрүүдийн талаарх мэдээллийг өгч, нэгдсэн ойлголттой болоход чиглэнэ. Мөн “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журмын танилцуулга”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлууд”, “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх нь”, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “Эмийн чанар, аюулгүй байдал, эмийн бодлого”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” зэрэг олон сэдвээр сургалт явуулах бөгөөд тус сургалтад 50 орчим шинжээч оролцож байна.

Хуваалцах