Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо
Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” А/970 дугаар захирамж гаргаж Нийслэлийн Өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийг хариуцсан ажиллах итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томиллоо. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, “Нийслэлийн өмчийг хувьчлах журам”-ыг мөрдлөг болгон хэрэгжүүлж ажиллахыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үүрэг болгож, захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн даргад даалгалаа.


ХУВЬЧЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭД, ЭД ХӨРӨНГИЙГ ХАРИУЦАН
АЖИЛЛАХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧИД

д/д Байршил Хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 Сүхбаатар дүүрэг, 5-р хороо “Улаанбаатар хотын даатгал” ХХК-ийн нийслэлийн мэдлийн 2 хувь Б.Эрдэнэмөнх 2 Сонгинохайрхан дүүрэг Хуучнаар Эрүүл мэндийн хяналтын албаны байрны өргөтгөл Ч.Мөнхбаяр 3 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Сорогзон” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр 4 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Батнам” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр 5 Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо “Чулуут рашаан” ХХК-ийн түрээсээр эзэмшиж байгаа хэсэг Ч.Мөнхбаяр

МЕНЕЖМЕНТИЙН БОЛОН УДИРДЛАГЫН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА

БАЙГУУЛЛАГУУДЫГ ХАРИУЦАН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧ

д/д Байршил Хуулийн этгээдийн нэр Итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 Сонгинохайрхан дүүрэг Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв Б.Эрдэнэмөнх 2 Сүхбаатар дүүрэг Нэгдсэн эмнэлэг Б.Эрдэнэмөнх

Хуваалцах