Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Грек Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Грек улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэмжлэх жуух бичгээ барилаа
Итгэмжлэх жуух бичгээ барилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Грек Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Каролос Паполиус -д итгэмжлэх жуух бичгээ барив.

Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Грек Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Грек улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийллээ.

Ирэх жилүүдэд хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Грек Улсад суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх болон Грек Улсын Гадаад харилцааны яамны Дипломат академид залуу дипломатуудыг суралцуулах, мөн хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, соёлын харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсыг Грек Улсад, Грек Улсыг Монгол Улсад сурталчлах ажлын талаар болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Хуваалцах