Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Жакоб Зумад энэ сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэмжлэх жуух бичгээ барив
Итгэмжлэх жуух бичгээ барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Одонжил тус улсын Төрийн Тэргүүн Эрхэмсэг ноён Жакоб Зумад энэ сарын 16-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Энэ үеэр Элчин сайд Б.Одонжил Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг ӨАБНУ-ын төрийн тэргүүнд уламжилсан бөгөөд Монгол, Өмнөд Африкийн хооронд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлж ирэх 2014 онд тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн хүрээнд тодорхой ажил, арга хэжмээнүүд хэрэгжүүлэх болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд 1994 оны 5 дугаар сарын 25 ны өдөр дипломат харилцаа тогтоосон ба тус улс нь Африк тив дэх өндөр хөгжилтэй орнуудын нэг юм.

Хуваалцах