Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга Хатан хаан Хоёрдугаар Элизабетэд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүкенгемийн ордонд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Мэдээллийн алба

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Элчин сайд Н.Тулга хатан хаан II Элизабетад 11 дүгээр сарын 13-ны өдөр Бүкенгемийн ордонд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолд Элчин сайд Н.Тулгын гэргий болон Элчин сайдын яамны дипломатууд байлцлаа. Монгол Улсаас Бүгд Найрамдах Литва Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Ганбаатар тус улсын Ерөнхийлөгч Далиа Грибаускаитед энэ сарын 14-нд Итгэмжлэх жуух бичгээ барив.
Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд Андрюс Кривас Элчин сайд А.Ганбаатарыг ИЖБ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцож цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.


















