Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Итгэмжлэх жуух бичиг өргөн барив

Амбан захирагч Дэвид Жонстон Элчин сайд Р.Алтангэрэлд баяр хүргэж ажлын амжилт хүссэн байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Итгэмжлэх жуух бичиг өргөн барив
Итгэмжлэх жуух бичиг өргөн барив. Зураг: МҮОНРТ

Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раднаабазарын Алтангэрэл Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстонд өчигдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Энэ үеэр Элчин сайд Р.Алтангэрэл Амбан захирагч Дэвид Жонстонд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүх талаар идэвхжүүлэхийн төлөө чармайн ажиллах болно гэдгээ илэрхийлжээ. Амбан захирагч Дэвид Жонстон Элчин сайд Р.Алтангэрэлд баяр хүргэж ажлын амжилт хүссэн байна.

Хуваалцах