Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг стратегийн бэлтгэл сургалтад хамрагдана.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ
ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга нар Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг стратегийн бэлтгэл сургалтад хамрагдана. Сургалт өнөөдрөөс эхэлж, хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Зэвсэгт хүчний ангийн үзүүлэх сургуулийг үзэж, буудлага, жолоодлого зэрэг цэргийн бэлтгэл хийх юм.

Дайчилгааны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар улсын эдийн засаг, нийгмийг шаардлагатай үед дайны байдалд шилжүүлэх, цэргийн дайчилгааны бэлэн байдлыг хангах зорилгоор улс төрийн албан тушаалтнуудыг 1-4 жилийн хугацаанд 3-7 хоногоор цэрэг-стратегийн бэлтгэл сургалтанд тогтмол хамруулах ёстой. Тиймээс Батлан хамгаалах яам хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх сургалтуудыг шат дараалан зохион байгуулж байна.

Түлхүүр үг:ИТХ-ын дарга нар цэргийн бэлтгэл хийнэ
Хуваалцах