Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ИТХ-ын сонгууль орон даяар эхэллээ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИТХ-ын сонгууль орон даяар эхэллээ
ИТХ-ын сонгууль орон даяар эхэллээ. Зураг: МҮОНРТ

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль өнөөдөр 07.00 цагт орон даяар эхэллээ. 22.00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм. 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15 мянга 212 нэр дэвшигч бүртгүүлснээс 14 мянга 249 нь улс төрийн нам, эвслээс, 723 бие даагч байгаа аж.

Сонгуульд МАН, МАН, МАХН, ИЗНН, БНН, “Төв нутаг” эвсэл, Эх орон нам, МҮАН, ХҮН оролцож байна. Улсын хэмжээнд 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж, сонгуулийн хэсгүүдэд хүргүүлжээ. Орон нутгийн сонгууль болж буйтай холбогдуулан томоохон зах дэлгүүрүүд ажиллахгүй бөгөөд өнөөдөр, маргааш архи, согтууруулах ундааг худалдаалахгүй. Түүнчлэн энэ өдөр автомашнины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.

Хуваалцах