ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдлөө
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, нийслэлийн ИТХ дахь Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нар тус тусын бүлгийн шийдвэрийг танилцуулсан юм.
Мэдээллийн алба

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нар тус тусын бүлгийн шийдвэрийг танилцуулсан юм.
Бүлгийн шийдвэрээр Ардчилсан намаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчээр ажиллаж байсан Д.Бадарсан, Д.Батбаяр, Л.Наранбаатар, Л.Нарантуяа, Б.Түвшин, Л.Сайнтөгс, Ц.Энхцэнгэл нарыг чөлөөлж, Д.Байдраг, П.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс С.Ононбаяр нарыг тэргүүлэгчээр ажиллуулах болжээ.
Шийдвэрийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм. Харин нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс тэргүүлэгчээр ажилладаг төлөөлөгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй бөгөөд Р.Дагва, С.Амарсайхан, Б.Төмөрчулуун нар ажилладаг аж.


















