ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болж байна
Сургалт дөрвөн ээлжээр явагдах бөгөөд эхний ээлжинд Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Чулуунхороот сумын Төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нар оролцож байна.
Мэдээллийн алба

Дорнод аймагт сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн сургалтын нээлт өнөөдөр боллоо. Сургалт дөрвөн ээлжээр явагдах бөгөөд эхний ээлжинд Халхгол, Матад, Хөлөнбуйр, Булган, Чулуунхороот сумын Төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нар оролцож байна.
Саяхан болсон орон нутгийн сонгуулиар тус аймгийн иргэдийн хуралд 35, сумдын ИТХ-д 374 төлөөлөгч сонгогдсон байна. Үүнээс АИТХ-д дөрвөн эмэгтэй, сумдын хуралд 71 эмэгтэй байна.
Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчөөс 19 нь буюу 54.2 нь шинээр сонгогдсон бол Сумдын ИТХ-ын төлөөлөгчдөөс 150 буюу 40.1 нь шинээр сонгогджээ.
Б.Отгонбавуу


















