Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ITM үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө

Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ITM үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө
ITM үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө. Зураг: МҮОНРТ

МАЖХ нь 1999 оноос эхлэн аялал жуулчлалын “International Travel Mart” үзэсгэлэнг жил бүрийн 3 дугаар сард уламжлал болгон зохион байгуулдаг. Аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, арга хэмжээнүүдийг нийтэд болон олон улсын хэмжээнд хүртээмжтэй болгох, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх зорилгоор 12, 3 дугаар сард зохион байгуулагдаж ирсэн ITM, ITF аялал жуулчлалын үзэсгэлэнг нэгтгэж МАЖХ, АЖҮТ-тэй хамтран 2012 оноос эхлэн “ITM Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг” болгон зохион байгуулдаг болсон юм. Энэ жилийн хувьд ITM 2014 үзэсгэлэн энэ сарын 22-23-ны өдрүүдэд Мишээл экспо төвд уламжлал ёсоороо зохион байгуулагдлаа. Уг үзэсгэлэн яармаг нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болон тэдгээрийн үйлчилгээний байгууллагууд, жуулчдад бүтээгдэхүүнээ борлуулдаг Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд Монголд зохиогддог хамгийн том арга хэмжээ төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, хуучин түншүүдтэйгээ уулзах, мэдээллээ солилцох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг төрөл бүрийн бизнесийн боломжууд бүрдүүлж өгдөг онцлогтой.

Хуваалцах