Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хуваарь гарчээ

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээн энэ сарын 23-26-ны хооронд болох бөгөөд Монголын бөхчүүд 1991 онд анх удаа хүч үзэж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хуваарь гарчээ
Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний хуваарь гарчээ.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээн энэ сарын 23-26-ны хооронд болох бөгөөд Монголын бөхчүүд 1991 онд анх удаа хүч үзэж байсан билээ.

31 дэх удаагийн тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, гурван медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг тэргүүтэй 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг хүч үзнэ.

Тэмцээний хуваарь

Нэгдүгээр сарын 23 (пүрэв гариг)

09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын эхний өдрийн жин үзэлт

12:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан барилдаан

17:00-17:30 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн сугалаа

18:00-20:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэй 50, 55, 59, 65 кг-ын жингийн хагас шигшээ барилдаан

Нэгдүгээр сарын 24 (баасан гариг)

09:15-09:30 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэй 50, 55, 59, 65 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын эхний өдрийн жин үзэлт

12:00-18:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын дагах, эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан

18:30-19:15 - Нээлтийн ёслолын ажиллагаа

17:30-18:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн сугалаа
20:15-22:00 - Эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн шигшээ барилдаан

Нэгдүгээр сарын 25 (бямба гариг)

09:15-09:30 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын эхний өдрийн жин үзэлт

12:00-19:00 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын дагах, эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн урьдчилсан, хагас шигшээ барилдаан

19:00-21:00 - Эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн шигшээ барилдаан

Нэгдүгээр сарын 26 (ням гариг)

09:45-10:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын хоёр дахь өдрийн жин үзэлт

12:00-14:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын дагах барилдаан
14:00-17:00 - Эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97, эмэгтэйчүүдийн 72, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан.

Хуваалцах