Ивээл хороололд шинэ зам тавилаа
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг дахь Ивээл хорооллын дотор Худалдааны гудамж руу нийлсэн замыг шинэчлэн ашиглалтад хүлээн аваад байна. Замыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг дахь Ивээл хорооллын дотор Худалдааны гудамж руу нийлсэн замыг шинэчлэн ашиглалтад хүлээн аваад байна. Замыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ. Нийтдээ 327 м урттай 6 м өргөнтэй, хоёр талаараа явган хүний зам бүхий энэ замыг хийхдээ стандартын шаардлага хангасан явган хүний зам, гэрэлтүүлэгтэй цогц байдлаар хийсэн байна. Дорнод аймгийн хувьд энэ жил хэд хэдэн шинэ зам, уулзвар гарцуудыг хийжээ. Тухайлбал, "Хэрлэн" зочид буудлын араар, хилийн 0132-р анги руу явах замд, 19-р байрны урд талд талын авто замыг засварлах зэрэг ажлуудыг эхнээс нь ийнхүү ашиглалтад хүлээн авч эхлээд байна. Замын ажлыг хийхдээ аль болох чанартай цогц байдлаар хийж байхыг аймгийн удирдлагын зүгээс чиглэл болгож байгаа. Энэ замыг Ивээл хорооллоор нэвт гарган худалдааны гудамжтай шууд холбохыг зорьсон ч газар чөлөөлөх асуудлаас болж энэ удаа хойшлуулсан байна. Одоо худалдааны гудамжтай холбоход 48 метр үлдээд байгаа аж. Урьд нь энд төсвийн хөрөнгөөр зам тавьж байсан ч эвдэрч улмаар машин, хүн зорчиход нэлээд хүндрэлтэй байсан юм.


















