Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

ИЗНН-ын 3 гишүүн АН-д элслээ /бичлэг/

Өнөөдөр өглөө ИЗНН-ын таван гишүүн АН-д элсэх болсон мэдээлэл цацагдсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ИЗНН-ын 3 гишүүн АН-д элслээ /бичлэг/
ИЗНН-ын 3 гишүүн АН-д элслээ /бичлэг/. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр өглөө ИЗНН-ын таван гишүүн АН-д элсэх болсон мэдээлэл цацагдсан.

Харин дөнгөж сая ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэж тус намын дарга З.Энхболдоос батламжаа гардаж авлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл болон ИЗНН-ын гишүүд болох Р.Булгамаа, Ч.Базар нар элсчээ.

ИЗНН өнгөрсөн сард сонгуульд өрсөлдөх хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд илэрхийлсэн ч тус намын бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар бүртгэж аваагүй. Ингэснээр ИЗНН-ын гишүүд сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон юм. Харин өнөөдөр АН-д элссэн гурван гишүүн тус намаас сонгуульд нэр дэвших ажээ.

Хуваалцах