Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Израиль АНЭУ-ын хооронд анхны шууд нислэг үйлдлээ

Энэ даваа гарагийн шөнө Израилийн Тель Авив хотоос Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу Даби хот руу анхны шууд нислэг үйлдлээ. Израилийн Ерөнхий сайд

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Израиль АНЭУ-ын хооронд анхны  шууд  нислэг үйлдлээ
Израиль АНЭУ-ын хооронд анхны шууд нислэг үйлдлээ. Зураг: МҮОНРТ

Энэ даваа гарагийн шөнө Израилийн Тель Авив хотоос Арабын нэгдсэн Эмирт улсын нийслэл Абу Даби хот руу анхны шууд нислэг үйлдлээ. Израилийн Ерөнхий сайд тус нислэгийг энх тайвны хариуд энх амгалан дипломатын хүчин чармайлтынх нь амжилт хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлэн түүхэн үйл явдал хэмээн үнэлж буйгаа мэдэгдсэн байна. Израилийн үндэсний агаарын тээврийн Ил Ай компанийн үйлдсэн энэ нислэгийн зорчигчид нь АНУ, Израилийн өндөр албаныхан байлаа.

Израилийн төлөөлөгчдийг Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Меир Бен Шаббат тэргүүлэн энэ нислэгээр ниссэн байна. Харин АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберт О'Брайен, ерөнхийлөгчийн ахлах зөвлөх ЖаредКушнер нар багтжээ.

Энэхүү шууд нислэг нь Израль Арабын нэгдсэн Эмирт улс өнгөрсөн сарын 13-нд АНУ-ынзуучлалтайгаар энхийн гэрээ байгуулснаа зарласнаас хойш 2 улсын харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн анхны томоохон алхамд тооцогдож байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх ЖерадКушнер энэ нислэг Ойрх Дорнод төдийгүй олон улсад ч түүхэн үйл явдал хэмээн үнэлэгдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.

Мөн энэ үеэрээ Вашингтоны зүгээс Израилийн батлан хамгаалах хүчин чадлыг дэмжиж байгаа нь Арабын нэгдсэн Эмирт улстай харилцаагаа хөгжүүлэхэд нь саад болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч Тель Авив, Абу Дабугийн хооронд ийнхүү анхны шууд нислэг хийснийг Палестины Хамас бүлэглэлийнхэн эрс эсэргүүцэж байгаа. Тус бүлэглэлийнхэн үүнийг Палестины ард түмний ар нуруунд цохилт өгсөн хэрэг боллоо тодорхойлж буйгаа мэдэгдсэн байна. энэ хооронд Израилийн онгоц Абу Дабигийн нисэх буудалд газардахаас 2 цагийн өмнө Эмиратад 2 ч дэлбэрэлт болж 3 хүн амь насаа алдаж олон хүн гэмтэж шархадсан мэдээ ирж байлаа.

Хуваалцах